Тавантолгой төмөр зам компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбох хил холболтын төмөр замын ТЭЗҮ, барилгын ажлын зураг төслийг боловсруулах тендер зарласан билээ. (Тендерийн мэдээллийг ЭНД дарж харна уу)

Уг тендерт Монгол, Хятад, Солонгосын арван компани санал ирүүлжээ. Эдгээрийн тав нь сонгон шалгаруулалтад оролцсоноос БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпораци” гэх компани шалгарсан байна. Улмаар тус компанитай өнөөдөр /2023.05.26/ гэрээ байгууллаа. 

Энэ үеэр Тавантолгой төмөр зам ХХК-ийн Бүрэн Эрхт төлөөлөгч Н.Мягмар БНХАУ-ын Төмөр замын зураг төслийн корпораци гэдэг компанитай хил холболтын төмөр зам буюу Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төмөр замын ТЭЗҮ болон барилгын ажлын иж бүрэн зураг төсөл боловсруулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэснээр БНХАУ-ын төмөр замын компанийн боловсруулсан зураг төслийг үндэслэж барилгын ажлыг хийх боломж бүрдэнэ.

Бид 20 тэрбум төгрөгийн нээлттэй тендер зарласан. Үүнд 10 компани санал ирүүлснээс 5 нь сонгон шалгаруулалтад оролцсон юм. Үүнээс БНХАУ-ын Төмөр замын зураг төслийн корпораци 16,3 тэрбумын санхүүгийн санал ирүүлж, шалгарсан юм.

Энэ компанитай 180 хоног буюу хоёр сарын  хугацаанд ТЭЗҮ-г,  дөрвөн сарын хугацаанд барилгын ажлын зураг төслийг нь бүрэн боловсруулж хүлээн авахаар гэрээ байгууллаа. Тэгэхээр ирэх даваа гарагаас буюу тавдугаар сарын 29-нээс эхлээд гэрээний дагуу ажил эхэлнэ. Арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт иж бүрэн зураг төсөлтэй болно. Тийм учраас ирэх онд газар шорооны ажил эхлэх улирлаас барилгын ажлаа хийх боломж бүрдэнэ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу