ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн ажиллагаа”-ны хүрээнд ахин таван сангийн мэдээллийг shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулсан талаар өнөөдөр (2023.05.26) мэдээлэл хийлээ. Тодруулбал,

  • Байгаль орчин, уур амьсгалын сан:

Нийт санхүүжилтийн дүн 17.714 сая төгрөг байна. Үүнээс иргэнд болон байгууллагад олгосон хувь хэмжээ, зориулалт зэрэг бүх мэдээлэл нээлттэйгээр байршуулав.

  • Кино урлагийг дэмжих сан:

2022 оноос байгуулагдсан. Нийт 1.071.200.000 төгрөгийн санхүүжилтэй бөгөөд үүний зарцуулалт, кино компанийн нэр зэрэг бүх мэдээллийн хамт байршуулав. Мөн компанийн нэрээр, эсвэл киноны нэрээр хайлт хийх боломжтой.

  • Шинжлэх ухаан, технологийн сан:

2007-2023 оны мэдээлэл багтсан. Нийт 151.992.146.400 төгрөгийн санхүүжилттэй. Үүнээс иргэд болон, байгууллага ямар зориулалтаар санхүүжилт авсан эсэх нь нээлттэйгээр байршив.

  • Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан:

2009-2023 онд нийт санхүүжилт 3.1 тэрбум төгрөгийн санхүү, тусламжийг олгосон байдаг. Тухайн үеийн сайдын тушаал, зориулалт, олгосон хэлбэр зэргээр нээлттэй байршуулсан.

  • Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан:

2012-2023 2.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байдаг. Энэ сангийн зориулалт нь хохирлыг барагдуулах чадамжгүй иргэнд эргэн төлүүлэх нөхцөлтэйгөөр санхүүжилт олгодог юм.

Эдгээр сангуудын нийт үйл ажиллагаа явуулсан хуцгацааны бүх мэдээлэл  shilen.gov.mn сайтад байршсан бөгөөд иргэд аж ахуй нэгжүүд нээлттэйгээр мэдээллийг хайлт хийх үзэх боломжтой болж байна.

Мөн хэвлэлийн хурлын үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал:

-“Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу Засгийн газрын 25 сангийн мэдээллийг ил тод болгох ажлыг хийж ирсэн.  Энэ удаад дараах таван сангийн мэдээллийг байршуулж байна. Эдгээр таван сангийн мэдээллийг бүрэн боловсруулж дуусаад зургаадугаар сарын 1-нд засгийн газарт танилцуулахаар бэлтгэж байгаа.

Мөн энэ удаа 2021-2023 оны хугацаанд Нийслэлийн засаг даргын олгосон ашиглах, эзэмших зориулалттай газрын мэдээллийг нэмж байршуулсан. Дараагийн долоо хоногт дүүргүүдээс мөн газар олголтын мэдээллийг ирүүлэхийг шаардаж байгаа. Ингээд үе шаттайгаар бүх мэдээллүүдийг ил болгохоор ажиллаж байна.  Газрын мэдээллийн санд өнгөрсөн хорин жилийн хугацаанд засаг дарга нарын олгосон бүх газрын мэдээллийг ил тод болгосон. 30 жил газар зохион байгуулалтын мэдээллийг ил болгодоггүй байсан. Бусад салбарын мэдээлэл бүрэн бус, он дараалал зөрсөн зэрэг маш их асуудалтайгаар 30 жил явж ирсэн байна. Хүүхдийн мөнгө олгох гэхээр 6 сан хоорондоо холбогдож чадахгүй хэмжээнд доройтсон байна. Өнгөрсөн хугацаанд хаалттай хаалганы цаана бүх зүйл өрнөдөг байсныг халж байна гэж ойлгож байгаа. Энэ бүх шилэн мэдээллийг зөв нийгмийн хамгийн анхны эхлэл болж байна гэж харах ёстой. Шил ажиллагааг улс төрийн өнцгөөс харах нь зохимжгүй. Төрийн байгууллагууд өгөгдлөө боловсруулж сурах ёстой. Цахим үндэстэн болчихлоо гэж хэлэх нь эрт байна. Бид урагшилж л байна. Төр өөрөө цэгцтэй болох ёстой” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу