Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.05.26/ Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад сурсан хүмүүсийн нэрийг зарлалаа. Энэ үеэр тэрбээр 2005-2022 оны хооронд тус газрын зардлаар 367 хүн суралцсаны 11 нь гэрээний үүргээ биелүүлээгүй, 63 нь мэргэжлээрээ ажиллахгүй байгааг хэлсэн юм.

ИНЕГ-ын зардлаар сурчхаад мэргэжлээрээ ажилладаггүй 63 хүний жагсаалтыг харахад, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү Бат-Эрдэнийн Идэр-Од ИНЕГ-ын зардлаар АНУ-ын Канзасын их сургуульд 2006-2010 оны хооронд суралцжээ. Гэвч тэрбээр энэ мэргэжлээрээ ажилладаггүй юм.

1 сэтгэгдэл

  1. […] Иргэний нисэхийн ерөнхий газрын зардлаар гадаадад сурчхаад мэргэжлээрээ ажилладаггүй 63 хүний жагсаалтад УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хүү Б.Идэр-Одын нэр байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.  […]

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу