Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр /2023.05.26/ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Т.Ууганжаргал “Тавдугаар сарын 13-19-ний хооронд манай улсад коронавирусийн 664 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлт.

Тодруулбал, өвчлөл нийслэл хот болон Өмнөговь, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар аймагт нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Улсын хэмжээнд ковидын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 1.4 хувь нэн хүнд, 78.5 хувь хүндэвтэр байгаа бол 13.1 хувийг хөнгөн зэрэгтэй өвчлөл эзэлж байна.

Тийм учраас олон нийтийн газарт явахдаа амны хаалт зүүж хэвших, гар угаах, зай барих гэх мэтчилэн энгийн дүрмийг дагаж мөрдөхийг иргэддээ зөвлөе.

Хэрэв халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө олон нийтээс тусгаарлах үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу