Шүүхээс Д.Кекүшюүзанбатбаярт зөрчлийн хэрэг үүсгэж, 15 хоног баривчлах шийтгэл оноожээ. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал /2023.05.26/ болж, Д.Кекүшюүзанбатбаярт холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцсэн байна.

Тодруулбал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан үндэслэлээр Д.Кекүшюүзанбатбаярт зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд эхнэр, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалангийн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт шалгасан юм байна. Улмаар тус дүүргийн Прокурорын газраас шийтгэвэр ногдуулах үндэслэлтэй гэж үзэн шүүхэд шилжүүлсний дагуу хэлэлцээд танхайрсан үйлдэлд нь 100 000 төгрөгөөр торгох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд нь 15 хоног баривчлах шийтгэл оноожээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу