Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг тавдугаар сарын 28-ны өдрийн 11:18 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Б /8 настай, эмэгтэй/ нь 1 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан байсныг тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн гаргасан байжээ.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу