Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 12 дахь өглөөний уулзалтаа Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарын хамт соёл урлагийн салбарынхантай хийж байна.

Соёл урлагийн салбарын үйлчилгээний ажилтнууд буюу нийт албан хаагчдын 30 орчим хувь нь 500 мянган төгрөгийн цалин авч байгаа юм. Улмаар цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг хүргэх болон хүний нөөц, техник хангамжийг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэж буй юм.

Уулзалтад Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Монгол Улсын филармони, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Хүүхдийн номын сан, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг байгууллагын удирдлага, уран бүтээлчдийн төлөөлөл оролцлоо. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу