Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2023.05.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр жүжигчин Цогтоо буюу У.Цогтбаярын талаар дараах мэдээллийг өгөв. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Ундармаа “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн У.Цогтбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэх зөрчлийн хэрэг орж ирсэн. Үүнд нь тухайн шүүхээс У.Цогтбаярт долоо хоногийн баривчлах, 10 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулсан. 

У.Цогтбаярын эхнэр нь дуудлага өгсөн. Улмаар түүний дөрөвдүгээр сарын 28, 30-нд хийсэн хоёр удаагийн үйлдлээр зөрчлийн хэрэг үүсгэж, хэргийг нь шийдсэн” гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчид асуулт асууж, Шүүхээс хариуллаа.

-У.Цогтбаяр өөрөө цахим сүлжээнд “миний хэргийг маш хурдан шийдлээ, шүүх махны машин шиг ажиллалаа” гэж ярьсан байна лээ? 

-Зөрчлийн хэрэг нэг хоногийн дотор шийдэгддэг. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг тухайн Цагдаагийн байгууллагаас шилжүүлж ирснээр тухайн үед нь шууд шийддэг. У.Цогтбаярт холбогдох хэрэг бусад зөрчлийн хэргүүдтэй яг адилхан шийдэгдсэн. 

Сануулахад, Түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шалтгаанаар тавдугаар сарын 23-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс долоо хоног баривчлах, 10 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулсан билээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу