Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2023.05.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд холбогдох хэргийн талаар дараах мэдээллийг өгөв. 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн н.Ундармаа “УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд холбогдох хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй байна. Манайхаас түүнийг цагдан хорих, таслан сэргийлэх хэмжээ авсан хэвээр байгаа. Одоогийн байдлаар цагдан хориог нь сунгах санал ирээгүй” гэлээ.

Сануулахад, С.Батдөлийн хорих ялыг тавдугаар сарын 8-нд дөрөв дэх удаагаа нэг сараар сунгасан. Тэгэхээр цагдах хорих хугацаа нь зургаадугаар сарын 9-нд дуусах юм. 

Эрүүгийн цагдаагийн албанаас хийсэн нэгжлэгээр түүний гэрээс 7.3 тэрбум төгрөгийн гадаад валют, гурав орчим тэрбум төгрөгийн үл хөдлөхийн гэрчилгээ олдсон билээ.

Улмаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг /Татвараас зайлсхийх/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж буй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу