Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2023.05.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр консул асан Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах шатны хурлын талаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газраас дараах мэдээллийг өглөө. 

Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тавдугаар сарын 25-нд хүлээж авчээ. Одоогоор шүүх хуралдаан товлогдоогүй аж. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2.1-т заасны дагуу давж заалдах журмаар хянан хэлэлцэх хугацаа 30 хоног байдаг юм байна.  

Сануулахад, Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилж, дөрөвдүгээр сарын 6-нд дууссан билээ. Улмаар түүнд гурван жил 10 сарын хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, 82 сая төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн билээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу