Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2023.05.29/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ. 

Нүүрсний хулгайтай холбоотой нэг ч хэрэг шүүхийн шатанд шилжээгүй аж.

Энэ талаар ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа “Өнөөдрийн байдлаар нүүрсний гэх тодотголтой нэг ч хэрэг Монгол Улсын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирээгүй. Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар шүүхээс мэдээлэл өгөх боломжгүй.

Прокурорын саналаар тус хэрэгтэй холбоотой  нэр бүхий 23 хүнд хязгаарлалт тогтоох болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу