Гэрэл зургийг Uugan-Erdene Photo фэйсбүүк хаягаас ашиглав.
“Хасу Мегаватт” ХХК-аас зохион байгуулдаг “Хасу Кап 2023” клубуудын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Тус тэмцээн өнгөрөгч амралтын өдрөөр буюу тавдугаар сарын 27-нд эхэлсэн бөгөөд зургадугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм.
Энэ жилийн “Хасу кап”-д ОХУ-аас хоёр баг ирж оролцож байгаа аж. Эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн баг, нийт 10 баг өрсөлдөж, аваргуудаа шалгаруулахаар байна. 
Эмэгтэйчүүдийн төрөлд дараах дөрвөн баг оролцож байна. Үүнд, 
  • Хобби Эйс
  • Тэнүүн Огоо
  • Хилчин
  • Эрхүү /ОХУ-ын баг/ гэсэн багууд оролцож буй.

Харин эрэгтэйчүүдийн төрөлд,

  • Хилчин Премиум
  • Улаан-Үүд /ОХУ-ын баг/
  • Хасу Мегастарс
  • Өмнөговь Шанхтранс
  • Ноён
  • Тэнүүн огоо гэсэн зургаан баг өрсөлдөж байна. 
Тэмцээн “Эко спорт” цогцолборт болж байгаа бөгөөд дараах хуваарийн дагуу явагдаж буй юм. Тоглолтын хуваарьтай танилцана уу. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу