ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс урд зүгт 49 километрийн зайд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт үүрийн 5.36 цагт (2023.05.30) болсон байна. 

3.5 магнитут гэдэг нь хөрсөн доорх чичирхийллийг багажаар хэмжсэн үзүүлэлт бөгөөд хөрсөн дээрх барилга байгууламжинд онц аюул учруулахгүй гэсэн үг юм. Харин хөрсөн дээрх эрсдэл учруулж болзошгүй чичирхийллийг “балл”-аар хэмждэг. Барилга байгууламжинд эвдрэл гэмтэл гарах, мөн хүнд мэдрэгдэж эхлэх хэмжээ нь 3-4 балл юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу