Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн хавар, намар дархлаажуулалтын арав хоногийг зохион байгуулдаг. Энэ удаагын арав хоногийг (2023.05.29)-өөс эхлэн “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор зохион байгуулах гэж байна. Өнөөдөр (2023.05.30) дархлаажуулалтын өдрүүдийн нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ монгол дах суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгч болон ХӨСҮТ-ын захирал Ж.Байгалмаа нар оролцсон юм. 

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд: “2023 оны эхний таван сард 124 улсад улаанбурхан өвчний 45 мянга гаруй бүртгэгдсэн тоо бий. Монгол улсад 1989 оноос хойш 4 удаагын дэгдэлт гарч байсан. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд улаанбурхан өвчний дэглэлт нэмэгдэх хандлага эрчимжиж эхэлсэн. Манай улсад мөн тохиолодолын тоо нэмэгдэж, цаашид зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай өндөр байгаа. Хөрш зэргэлдээ орнуудад ч мөн тархалт ихэсч байгаа учир нийт иргэд, бага насны хүүхдүүдийг уг өвчний эсрэг вакцинжуулалтад идэвхитэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.

Мөн хэвлэлийн бага хуралд оролцсон ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Др.Сокорро Эскаланте улаанбурхан, улаанууд өвчний зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөртэй байгаа тохиолдолд эрүүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өвчний тандалтыг цаг алдалгүй сайн хийхэд нэн шаардлагатай лабораторийн хүчин чадлыг сайжруулахад анхаарч дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн юм.

Нэмэлт дахлаажуулалтыг тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 10-ны хооронд явуулж 10 сартайгаас 8 насны хүүхдийг хамруулах бөгөөд дархлаажуулалтын эхний өдрүүдэд сургууль, цэцэрлэг дээр нь, зуны амралт эхэлснээс хойш сум, өрхийн Эрүүл мэндийн төв дээр улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг хийх юм. Түүнээс гадна энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан  заасан насны бүх хүүхэд хамрагдах ёстой. Харин сүүлийн нэг сарын дотор ямар нэгэн вакцин тариулсан бол түр хойшлуулна гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу