УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дуусжээ. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. /2023.05.30/ 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар олон нийтийн хэлэлцүүлсэн дүнг хэлэлцсэн. Хоёрдугаарт , Өмнө нь бүлгээс чиглэл өгсний дагуу Засгийн газраас бэлтгэсэн цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцлээ. 

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн тухайд, журмын хуулийн дагуу гурав дахь хэлэлцүүлгийн өмнө долоо хоногийн хугацаанд гишүүд тойрогтоо ажилласан. Ингээд олон нийтийн санал бодлыг харгалзан ярилцаад, 126 гэдэг тоон дээр тогтлоо. Гуравдугаар хэлэлцүүлэгт намын бүлгээс 126 гэдэг тоогоо дэмжиж орохоор боллоо. Ингэхдээ 78 нь мажоритар, 48 нь пропорциональ системээр сонгогдохоор санал нэгдлээ” гэлээ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр ажиллаж байна…

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу