Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” нийтийг хамарсан арга хэмжээг Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд зургаадугаар сарын 1-ний өдөр зохион байгуулах билээ. Үүнтэй холбогдуулан хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмыг таниулах, стандартын хэрэгжилтийг хангуулах сургалт зохион байгуулжээ. Түүнчлэн ахуйн зохистой дадал, хоол хүнсээр дамжих хордлого, халдвар, болзошгүй эрсдэл, хүүхдийн тоглоомын аюулгүй байдал, галын аюулгүй байдлын талаарх мэдээллийг ч сургалтын үеэр өгсөн юм. Хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 40 гаруй аж ахуйн нэгж, иргэн хамрагдсан уг сургалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамжийн газар, Онцгой байдлын газар, Гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу