Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн долоо дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Австри улсын Вена хотод өнөөдөр /2023.05.30/ эхэлж байна. Тэмцээн зургаадугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм.

Тус тэмцээнд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөж буй.

Манай эмэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр 17:25 минутаас Унгарын багийн эсрэг хийв. Улмаар 19:21 харьцаагаар ялагдал хүлээлээ.

Энэ тоглолтод манай багийн авсан 19 онооны 12-ыг нь Ө.Индра авчээ.

Үргэлжлүүлэн эмэгтэй баг маань 19:25 цагаас Чех улсын шигшээ багтай тоглоно.

Сануулахад, эмэгтэй шигшээ баг Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра гэсэн бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн ДАШТ-д оролцож буй. Хэсэгтээ,

  • АНУ,
  • Чех,
  • Унгар,
  • Канад улсын шигшээ багтай С хэсэгт орсон.

Харин эрэгтэй шигшээ баг А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал гэсэн бүрэлдэхүүнтэй. Хэсэгтээ,

  • Нидерланд,
  • Швейцар,
  • Япон,
  • Унгар улсын шигшээ багтай D хэсэгт орсон билээ. Улмаар эхний тоглолтоо маргааш буюу тавдугаар сарын 31-нд Унгарын шигшээ багийн эсрэг монголын цагаар 18:00 цагт хийнэ.

Тоглолтыг FIBA3x3 хуудсаар шууд дамжуулж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу