Хүүхдийн баяр болон Улаанбаатар марафоны үеэр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулахаар болсон талаар Нийтийн тээврийн газраас мэдээллээ. 
Хүүхдийн баяраар буюу маргааш дараах чиглэлүүдэд үйлчлэх автобусны тоог нэмнэ. 
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд хуваарийн дагуу 738 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүүлэхээс гадна Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах арга хэмжээ дуусах цаг буюу 21:30 цагаас 4 зогсоолоос 7 чиглэлд 7 автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.
Үүнд:
1. Цэцэг төв-Хайлааст
2. Цэцэг төв-Дүүхээ дэлгүүр
3. МУБИС /хойд/-Ханын материал
4. Ард кино театр-Орбит
5. Ард кино театр-Нисэх
6. Сүхбаатарын талбай-Улаанхуаран
7. Сүхбаатарын талбай-Шархад
Мөн Хүүхдийн ордны хойгуур буюу Гэндэнгийн гудамжны авто замын хөдөлгөөн хаагдаж байгаатай холбогдуулан Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан” чиглэл нь дараах зураглалын дагуу үйлчилгээг үзүүлнэ.
Харин зургаадугаар сарын 3-нд болох “Улаанбаатар марафон-2023” Олон улсын гүйлтийн тэмцээний үеэр нийтийн тээврийн дараах 40 чиглэлд өөрчлөлт оруулна.
“Улаанбаатар марафон-2023” Олон улсын гүйлтийн тэмцээн 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдахтай холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам/, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамуудын хөдөлгөөнийг тус тус хязгаарлах тул тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 439 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орж байна.
  • Их тойруугаар явах чиглэл нь Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС
  • Нарны замаар явах чиглэл нь Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр
  • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэл нь Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэл нь МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэм
  • Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэл нь Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.
Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.
Мөн Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замаас зүүн 4 зам/ хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр Т:2 “5 шар – Ботаник”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллейбус үйлчилгээ, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал” гэсэн чиглэлүүд түр зогсохыг иргэдэд анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу