Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. /2023.05.31/

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Сар орчмын өмнө Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсны дүнд зөвлөмж гаргасан байгаа. Энэ зөвлөмжид Монгол Улсын хэмжээнд буй нийт ажиллах хүчний 15 хувиас дээшгүй нь төрийн албан хаагч байх талаар тусгасан. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж байна. Төрийн албаны тухай хуулийг нийгмийн бүх шатанд нийцдэг болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Шүүр ажиллагааны хүрээнд ч анхан болон дунд шатанд нийцэхгүй байгаа хуулийн өөрчлөлтийг хийхээр ажиллаж буй. 

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрд ажиллах боломжийг илүү хялбаршуулах зохицуулалтыг оруулна. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллах шалгуур дөрвөн жилийн хугацаатай байлаа гэж бодоход хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг дахин хөнгөлөлттэй буюу хоёр жилийн шаардлага тавьдаг болно” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу