Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. /2023.05.31/

Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Төсвийн тодотгол хийж буй 1,8 их наяд төгрөгийн тал нь төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулагдана. Үүнд улсын хэмжээнд буй 225 мянган төрийн албан хаагчийн 217,7 мянгынх нь цалин нэмэгдэнэ. Өндөр албан тушаалтай хүмүүсийн цалинг нэмэхгүй. Доогуур хэмжээтэй байгаа болон иргэдэд хүрч ажилладаг салбаруудын цалинг нэн түрүүнд нэмэх бодлого барьж байна. 

  • Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спортын салбарын алба хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг болгож нэмнэ. Үүн дээр бусад нэмэгдлүүд орж ирнэ. 
  • Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын суурь цалинг долдугаар сарын 1-нээс 750 мянган төгрөг болгож нэмнэ. Үүнд 52 мянган төрийн алба хаагч бий. 
  • Төрийн захиргааны албан хаагчдын цалингийн ялгааг арилгаад, доод хэмжээг нь нэг сая төгрөг болгож нэмнэ. Ангиллыг нь оновчтой болгоно. 
  • Төрийн тусгай албан хаагчдын цалин мөн ялгаатай байдаг. Үүнийг үндсэн нэг цалингийн ангилалтай болгож, доод хэмжэг нь нэг сая төгрөг болгоно.
  • Төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн түрүүнд хүргэдэг баг, хороодын Засаг дарга нарын цалинг нэмнэ. Одоогоор үндсэн цалин нь 697 мянган төгрөг байгаа.

Эдгээрт нийт 986,6 тэрбум төгрөг зарцуулна” гэлээ. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу