Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. /2023.05.31/

Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа ” Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж байгаа. Энэ талаар иргэдийн дунд буруу ойлголт гарсан байна.

Эхний ээлжинд тэтгэврийн зөрүүг арилгана. Тэтгэврийн зөрүү нь тухайн үеийн цалинг өнөө үеийн инфляцтай уялдуулж, шинэчлээгүйгээс тэтгэврийн ялгаа үүсдэг. Тиймээс энэ ялгааг арилгаж, итгэлцүүрийг шинэчилнэ. Хамгийн сүүлд 2014 онд л итгэлцүүрийг шинэчилсэн байдаг. Улсын төсвөөс их мөнгө гарах ч гэсэн үүнийг зайлшгүй хийх ёстой. Тэтгэврийн зөрүүг арилгахад 200 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар байна. Ингэснээр 165 мянга орчим ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ. Иргэд долдугаар сарын 1-нээс эхлээд цахим системээс хянаад, яагаад тэтгэвэр нэмэгдсэнийг харах боломжтой. Тэтгэврийн суурийг 10 хувиар нэмэгдүүлэхтэй нийлээд 500 орчим ахмадад 395 тэрбум орчим төгрөг зарцуулна.

Асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлж байгаа. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, тэжээгч нь нас барсан хүүхэд, бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд олгодог халамжийн үйлчилгээ байдаг. Үүнийг 288 мянган төгрөг болж 2020 онд нэмээд үүнээс хойш нэмээгүй. Үүнийг 325 мянга болгон нэмж байгаа. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүнийг асарлаг асран хамгаалагчид олгодог тэтгэмжийг 275 мянга болгож нэмэгдүүлнэ. Энэ үйлчилгээ 144,4 мянган хүнд хүрнэ. 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тухайд, өнгөрсөн хугацаанд авч чадаагүй бүлгийн мөнгийг нөхөн олгоно. Хэрхэн олгох талаар журам гаргана. Аль болох хялбар байдлаар, цахимаар шийдэхийг хичээнэ.

Иргэд маань хэрвээ хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно. Тэгвэл тэр мөнгө нь автоматаар Хүүхдийн төлөө фонд руу орно” гэлээ. 

Төрийн албан хаагчдын цалинг хэрхэн нэмэх талаар түүний өгсөн мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу