УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.05.31/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Улмаар чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн 97 хувь нь дэмжиж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг эцэслэн баталлаа. 

Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж (78:48), Монгол Улсын Их хурал нэг танхим, 126 гишүүнтэй ажиллахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу