Засгийн газрын өнөөдрийн /2023.05.31/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан Засгийн газраас хэд хэдэн шийдвэр гаргасан талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэллээ. 

Шийдвэрүүдийг тухайлбал, 

  • Төрийн болон орон нутгийн өмчит амралт, сувиллын газар олон байдаг. Хүүхдүүд зун амрах зуслан олдохгүй байхад төрийн байгууллагууд ийм олон амралт, сувилалтай байх нь зохимжгүй гэж үзжээ. Тиймээс эдгээр амралт, сувиллыг Найрамдал зуслангийн удирдлага дор зохион байгуулалтад оруулахаар болсон байна. Ингэж хүүхдийн зусланг хүртээмжтэй болгоход анхаарах аж. 
  • 2002-2009 оны хугацаанд 12 хүүхдийн зусланг хувьчилжээ. Гэвч энэ зуслангуудыг өмчилсөн иргэд нь газраа зарсан, үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчилсөн зэргээр гомдол ирж буй аж. Тиймээс тэдгээрийг шалгаж, тодорхой зохицуулалт хийхээр болсон байна.
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагийг Хүүхэд, гэр бүлийн агентлаг болгон өөрчилж, зөвхөн хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллага болгохоор шийджээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу