“Хасу Мегаватт” ХХК-аас зохион байгуулдаг “Хасу Кап 2023” клубуудын аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтууд өнөөдөр /2023.06.02/ болж байна.  Тус тэмцээн тавдугаар сарын 27-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусах юм.

Энэ жилийн “Хасу кап”-ийн эмэгтэйчүүдийн төрөлд, 
  • Хобби Эйс
  • Тэнүүн Огоо
  • Хилчин
  • Эрхүү /ОХУ-ын баг/ гэсэн багууд оролцож буй.
Хүрэл медалийн төлөө Эрхүү хотын баг болон Тэнүүн огоо клубууд өрсөлдөж, 3:1 харьцаагаар Тэнүүн огоо клуб ялалт байгууллаа. 
Онооны харьцааны тодруулбал,
  • Нэгдүгээр үе Тэнүүн Огоо 25:17 Эрхүү 
  • Хоёрдугаар үе Тэнүүн Огоо 23:25 Эрхүү 
  • Гуравдугаар үе Тэнүүн Огоо 25:21 Эрхүү 
  • Дөрөвдүгээр үе Тэнүүн Огоо 25:20 Эрхүү гэсэн харьцаагаар тоглолт өндөрлөсөн юм.
Үргэлжлүүлэн Аваргын төлөө Хилчин, Хобби Эйс клубууд өрсөлдөж байна. 
ОХУ-аас хоёр баг ирж оролцож буй. Эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн баг, нийт 10 баг өрсөлдөж, аваргуудаа шалгаруулж байна.
Сануулахад, Энэ жилийн “Хасу кап”-д ОХУ-аас хоёр баг ирж оролцож байгаа. Эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн баг, нийт 10 баг өрсөлдөж, аваргуудаа шалгаруулж буй юм.

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу