Засгийн газраас хэрэгжүүлж буй Шилэн ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийг дэмжих сангийн мэдээллийг ил болгож, shilen.gov.mn сайтад байршуулсан билээ. 

Уг мэдээллээс харахад, Б.Дугархүү эмчийн хувьцаа эзэмшдэг компани тус сангаас хоёр төслөөр нийт 291 сая 800 мянган төгрөгийг авчээ. 

Тодруулбал, 2021 онд Ай Ёо доктор-Эрүүл мэндийн боловсрол олгох төсөлд 13 сая төгрөг, 2022 онд Ай Ёо Ток шоунд 278,8 сая төгрөгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгосон байна.

Дээрх хоёр төслийг авсан Ай Ёо доктор ХХК-ийн Гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчээр Баярсайханы Дугархүү бүртгэлтэй байгаа юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу