“Хасу Мегаватт” ХХК-аас зохион байгуулдаг “Хасу Кап 2023” клубуудын аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтууд өнөөдөр /2023.06.02/ болж байна.  Тус тэмцээн тавдугаар сарын 27-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр дуусах юм.

Энэ жилийн “Хасу кап”-ийн эмэгтэйчүүдийн төрөлд, 
  • Хобби Эйс
  • Тэнүүн Огоо
  • Хилчин
  • Эрхүү /ОХУ-ын баг/ гэсэн багууд оролцож буй.

Тэмцээний аваргын алтан медалийн төлөө Хилчин болон Хобби Эйс клубууд өрсөлдлөө. Хоёр багийн дунд ширүүн өрсөлдөөн гарч, 2:2 үеийн харьцаатай тэнцсэнээр тавдугаар үе гарсан юм. Улмаар тавдугаар үед 15:12 онооны харьцаагаар Хилчин клуб хожлоо. 

Онооны харьцааны тодруулбал,
  • Нэгдүгээр үе Хилчин 25:17 Хобби Эйс
  • Хоёрдугаар үе Хилчин 23:25 Хобби Эйс 
  • Гуравдугаар үе Хилчин 25:13 Хобби Эйс
  • Дөрөвдүгээр үе Хилчин 20:25 Хобби Эйс
  • Тавдугаар үе Хилчин 15:12 Хобби Эйс гэсэн харьцаагаар тоглолт өндөрлөсөн юм.
Үргэлжлүүлэн эрэгтэйчүүдийн финалын тоглолтууд явагдаж байна. Эмэгтэй хүрэл медалийн тоглолтын талаар ЭНД дарж уншина уу.
Сануулахад, Энэ жилийн “Хасу кап”-д ОХУ-аас хоёр баг ирж оролцож байгаа. Эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн баг, нийт 10 баг өрсөлдөж, аваргуудаа шалгаруулж буй юм.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу