Хүнс хөдөө аж ахуйн яамнаас хаврын тариалалт, мал төллөлт, малын вакцинжуулалт болон бусад цаг үеийн асуудлаар  өнөөдөр (2023.06.02) мэдээлэл хийлээ. 

  • Хаврын тариалатын ажил зургаадугаар сарын 2 -ны байдлаар  улсын хэмжээнд 308.1 мянган га-д үр тариа үүнээс \296.3 мянган га\-д улаан буудай, \9.9 мянган га\-д төмс, \5.1 мянган га\-д хүнсний ногоо \5.7 га\-д малын тэжээл \26.3 мянган га\-д тосны ургамал зэргийг тариалжээ.
  • Мөн төллөвөл зохих 27.7 сая эх малын 64.4 хувь нь буюу 17.8 сая эх мал төллөжээ. Үүнээс 17.9 сая төл хүлээн авч, нийт бойжилт 89.7 хувьтай байна. Улсын хэмжээнд тавдугаар сарын 26-ны байдлдаар 2.3 сая мал зүй бусаар хорогдсон байна. Малын сэг зэм устгалын ажлууд мөн хийгдэж байгаа аж. Дорнод, Сүхбаатар аймагт гарсан  байгалийн үзэгдэл нь хоргодол нэмэгдсэн голлох шалтгаан болж байгаа гэлээ. 
  • Өнгөрсөн онд 12 аж ахуй нэгж тодорхой зээлийн хөнгөлөлт авч 7800 тонн махыг бэлтгэсэн. Үүнээс 30 хувь нь үхрийн мах, хонины мах 5600 тонн, ямааны мах 540 тонныг тус тус бэлтгэсэн байна. Нийт нөөцийн махны 37 хувийг иргэдэд худалдаалаад байгаа юм. 400 гаруй нэрийн дэлгүүрээр байнга худалдаалагдаж байгаа билээ. 

Нийт улсын хэмжээнд мал, мах бэлтгэн нийлүүлдэг 258 компани, ААН байгаа бөгөөд бүгдэд нь шалгалт оруулахаар болжээ. Одоогоор 16 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоож шалгалтыг үргэлжлүүлж байгаа юм. Улсын хэмжээнд лабораторуудыг чадваржуулах ажлуудыг мөн хийхээр ажлын хэсэг байгуулжээ.

Мал төхөөрөх 178 үйлдвэр, мах боловсруулах 80 үйлдвэр байгаагаас цаашид адистатчлах, зэрэглэл тогтоох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх юм. Экспортын гол салбар учраас хааж, хорихоос илүү чанар стандартыг сайжруулан үйл ажиллагааг явуулахад анхаарал хандуулна гэдгийг албаныхан хэлж байлаа. Шалгалтын үр дүнг цаашид цаг тухайд нь олон нийтэд мэдээллэх болно гэдгийг онцолсон юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу