2023 оны Параволейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймгийн Мандал суманд боллоо. Амралтын өдрүүдэд зохион байгуулсан тус тэмцээнд Говьсүмбэр, Хэнтий, Сэлэнгэ, Орхон, Говь-Алтай, Хөвсгөл аймгууд, Улаанбаатар хотын Хан-уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдээс нийт 15 багийн 100 гаруй тамирчид оролцсон байна.

Энэ удаагийн тэмцээн анх удаа хөдөө орон нутагт, тэр дундаа суманд болж буйгаараа онцлог юм. Тэмцээнийг Монголын параволейболын холбоо, Мандал сумын ЗДТГ-аас хамтран зохион байгуулжээ. Тэмцээний эрэгтэй төрөлд Сэлэнгэ аймгийн  М.Мөнхбат ахлагчтай  баг тамирчид алтан медаль, аваргын цом, эмэгтэй төрөлд Сэлэнгэ аймгийн Н.Нямбаяр ахлагчтай баг тамирчид алтан медаль, аваргын цомын эзэд болжээ.

Тэмцээний дэд байрт эрэгтэйчүүдээс Хөвсгөл аймгийн баг тамирчид, гутгаар байрт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн баг тамирчид, эмэгтэйчүүдээс дэд байрт Хан-Уул дүүргийн баг тамирчид, гутгаар байрт Хөвсгөл аймгийн баг тамирчид тус тус шалгарчээ.

Мөн тэмцээний шилдэг тамирчны шагналыг эрэгтэй төрөлд Сэлэнгэ аймгийн  Б.Баярхүү, эмэгтэй төрөлд Сэлэнгэ аймгийн О.Оюунжаргал нар хүртсэн байна.

Уг тэмцээнийг Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг, Мандал сумын ЗДТГ, тус сумын Спортын ордон, Ардчилсан нам, Мандал сумын Социал димократ залуучуудын холбоо, “Даян Манд” ХХК ивээн тэтгэж ажиллажээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу