Шинжлэх ухааны салбарт тулгамдаж байгаа асуудлууд, гарц шийдлийн талаар “Өглөөний уулзалт”-аар ярилцаж байна.
Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг: “МАА-н бүтээгдэхүүний экспорт 5-хан хувь. Үүнийг нэмэгдүүлэх боломж байна. Эрдэмтэн, судлаачдын маань 5-20 жилийн хөдөлмөр шингэсэн инновацийн олон бүтээгдэхүүн манай хүрээлэнд бий. Гэвч Био комбинат ТӨҮГ-ын технологи маш их хоцрогдсоноос эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна. Био комбинатын технологийн шинэчлэлийг хийчихвэл бүтээгдэхүүнүүдээ экспортод гаргах бүрэн боломжтой. Жилд 1.4 тэрбум төгрөгөөр оношлуур худалдаж авч байна. Манай эрдэмтдийн бүтээсэн 10 гаруй төрлийн оношлуур байгаа ч өнөө л тендерийн асуудал яригддаг. Судлаачдын хийсэн нөр их хөдөлмөр цаасан дээр үлдэж байна” гэлээ.
Хими, хими технологийн хүрээлэнгийн ЭША Н.Жавзмаа:Технологийн парктай болчихвол “Тэрбум мод” хөтөлбөр, “Алсын хараа-2050”-д тусгасан үйл ажиллагаа, зорилтуудыг хэрэгжүүлж ажиллах боломжтойг онцоллоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу