Улаанбаатар-Бээжин чиглэлийн МИАТ-ын нисэх онгоц хоног бүрийн даваа, баасан гарагт өнөөдрөөс тогтмол нислэг үйлдэж эхэллээ.

Мөни Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт шууд нислэг үйлдэж байгаа. Харин Улаанбаатар-Пукет-Улаанбаатар чиглэлийн нэмэлт нислэгээ 2 дугаар сарын 21, 3 дугаар сарын 2-нд, мөн Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэгээ 2 сарын 17, 28-нд нээх аж.