Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гэгээн Ширээт Улс (Ватикан)-ын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга Пол Ричард Галлагертай албан ёсны хэлэлцээр хийлээ. Албан ёсны хэлэлцээний үеэр талууд түүх, соёл, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан юм.  Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг танилцуулж, Гэгээн Ширээт Улстай харилцааны агуулгыг баяжуулах боломжийн талаар санал солилцжээ.Дэлхий нийтэд тулгарч буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол зэрэг сорилтыг даван туулахад хамтран ажиллаж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулах тал дээр хоёр улс тохиролцлоо.Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга буюу Гадаад харилцааны сайд Пол Ричард Галлагерийн манай улсад хийж буй айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсаас манай улсад өндөр түвшинд анх удаа хийж буй айлчлал юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу