Энэтхэгийн зүүн хэсэгт өнгөрөгч долоо хоногт галт тэрэг замаасаа гарч осолдсон харамсалтай хэрэг гарсан. Ослоор амиа алдагсдын тоог шинэчилж, Одишагийн ерөнхий нарийн бичгийн дарга Жена ярилцлага өгөхдөө, зарим хохирогчдын шарилыг олон удаа тоолж бүртгэсний эцэст амиа алдагсдын тоог 288 биш 275 гэж нягталж тогтоов. Гэмтэж бэртсэн зарим хүний биеийн байдал хүнд байна гэв.
Энэтхэгийн Төмөр замын сайд Ашвини Вишнов 4-ний өдөр хэлэхдээ, галт тэрэг замаас гарч мөргөлдсөнтэй холбогдуулан төмөр замын аюулгүй байдлын комиссар шалгалт хийж, мөрдөн байцаалтын тайлан гаргаж, ослын шалтгаан болон холбогдох хариуцагчдыг тодруулсан. Цахим түгжээг өөрчилснөөс болж осол гарсан болохыг урьдчилсан шалгалтаар тогтоосон гэжээ.
Станцын удирдлагын өрөөнд электрон түгжих төхөөрөмжийг суурилуулж, хандалтын зам, унтраалга хийгээд дохиог удирдах зориулалттай. Энэтхэгийн албаны тал болон орон нутгийн хэвлэлийн дүн шинжилгээнээс үзэхэд, ослын шалтгаан нь электрон түгжээний төхөөрөмж болон унтраалга солих машин эвдэрч, дохионы гэрэл хэвийн ажиллаагүйгээс зорчигчийн галт тэрэг буруу эгнээнд орж улмаар ачааны галт тэргийг мөргөж замаасаа гарч осолдсон байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу