ОПЕК болон бусад нефть олборлогч орнууд энэ сарын 3, 4-нд Венад хуралдаж, хүнд бэрхшээлтэй хэлэлцэл хийсний эцэст түүхий газрын тосны олборлолтоо бууруулах тохиролцоонд хүрчээ. Хурлын дараах мэдэгдэлд, ОПЕК хийгээд бусад нефть үйлдвэрлэгчид 2023 онд тохиролцсон олборлолтоо бууруулах гэрээг оны сүүлч хүртэл сунгаж, 2024 оны эхний өдрөөс 2024 оныг дуустал ОПЕК хийгээд бусад нефть олборлогчид хоногт 40 сая 463 мянган баррель түүхий газрын тос олборлохоор санал нэгджээ. 2024 онд өдөрт өнөөгийн түвшнээс 1.4 сая орчим баррелиар багасгах юм байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу