Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 06:35 цагт хүлээн авжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. 

Мөн, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилчин багийн “Задгай”-д ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “ND4257-Норд бенз” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 9 минут ажиллаж унтраажээ.  

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Хэрлэнгийн бетон гүүр”-ний хажууд ачааны автомашины чиргүүлийн дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 21:50 цагт хүлээн аваад, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход “ND4257-Норд бенз” загварын ачааны автомашины чиргүүлийн хойд дугуй шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан байна.

Иймд ард иргэд та бүхнийг сонор, сэрэмжтэй байж, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Эх сурвалж: ОБЕГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу