Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан зарим компанийн удирдлагуудыг нэмж шалгаж эхэлжээ. Тухайлбал, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлаттай холбогдуулан “Монзам ложистик” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнд-Аюушийг цагдан хорьж шалгаж эхэлсэн байна. АТГ-аас Х.Нурлатыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал бий болгосон хэрэгт буруутгаад байсан юм. Хэргийг шалгах явцад нотлох баримт шинээр бүрдсэн тул “Монзам ложистик” ХХК-ийн захирлыг шалгаж байгаа бололтой.

“Монзам ложистик” ХХК нь төмөр замын тээвэр, агаарын тээвэр, далайн тээвэр, авто тээвэр, цуглуулбар ачааны тээвэр, төслийн ачааны тээвэр, экспортын тээврийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг юм байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу