Нийслэлийн хэмжээнд шатахууны хомстол үүсэх хүндхэн нөхцөл байдал бий болжээ. Улаанбаатар хотын захын шатахуун түгээх зарим станцууд өргөн хэрэглээний АИ 92 бензин олгохгүй байгаа юм. Шатахуун импортлогч компаниуд байгаа нөөцдөө тохируулан олгож байсан бол өнгөрөгч долоо хоногийн сүүлчээс эхлэн АИ 92 бензинд хязгаарлалт тогтоон олгохгүй байгаа аж. Түүнчлэн зарим аймгийн сумдад АИ 92 бензин тасраад хэд хонож байгаа талаар орон нутгийн иргэд ярьж байна.

Харин дизель түлш, А95 бензин хэвийн олгож байгаа юм. Энэ талаар эх сурвалжуудаас тодруулахад ОХУ, Украины дайнтай холбоотойгоор хойд хөрш дотоодын нөөцийг бүрдүүлэхээр хязгаарлалт тогтоож эхэлсэн гэж байлаа.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу