Монгол Улсын Загсийн газраас өргөн мэдүүлсэн “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавихаар болсон. Хоригтой холбоотой асуудлаар ЕТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 нэгдүгээр сарын 20-ны өдөр УИХ-аар хэлэлцэн баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна. У.Хүрэлсүх ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч, хүний эрх, эрх чөлөөг хамгаалагч Ерөнхийлөгчийн хувьд энэхүү хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэрийг гаргасан. Хүний эрхийг дордуулсан, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтууд дээр хатуу анхаарч тэмцэх ёстой. Хууль батлахдаа эрх нь хөдөндөгдөж буй  олон нийт, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын санаа бодлыг бүрэн тусгах ёстой. Олон нийтийн санаа бодлыг хуулийн хүрээнд бүрэн тусгаж чадаагүй байна гэж үзэж байгаа. Хууль тогтоомжийн тухай хуулийг дагаж мөрдөж байх хэрэгтэй” гэлээ.