ЗТХСайд С.Бямбацогт “Ай Роуд” ХХК-ын үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл, судалгаа болон удахгүй хэрэгжүүлэх хөтөлбөрүүдтэй танилцаж цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.

Уулзалтаар төр, хувийн хэвшил болон салбар хоорондын түншлэлийг судалгаа шинжилгээний зарчмаар явуулах, боломжийг судлах, “iROAD-International Conference for Road Engineers 2023” болон “ROAD HACKATHON”-ийг сайдын ивээл дор зохион байгуулах саналыг дэмжиж цаашид авто замын норм, норматив стандартыг цаг үе, газарзүйн байршилтай уялдуулж шинэчлэх зэрэг тодорхой судалгааны ажлууд дээр хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

“Ай Роуд” ХХК нь 2021 онд байгуулагдсан ба Монголын анхны хувийн авто замын судалгааны институт юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу