Төрөөс 3 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгалт оруулж эхэлжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Н.Мандуул “Төрөөс 3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан мах, гурилын компаниудад өнөөдрөөс эхлэн ШӨХТГ-ын зүгээс шалгалт оруулж эхэллээ.

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 онд батлагдсан. Уг хуулийн хүрээнд мах, гурилын нэр бүхий компаниуд нийт 90 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байдаг” гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу