Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.06.06/ хуралдаж буй. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Шаардлагагүй хэвтэн эмчлүүлэлт маш өндөр байна. Тухайлбал, 2022 оныг 2021 онтой харьцуулахад хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ 40 хувиар өссөн байгаа юм. Эдгээр хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь эмийн үйлчилгээ авч байна. Амбулатиороор, эсвэл гэрээр эмийн үйлчилгээ авах боломжтой байхад заавал хэвтэн эмчлүүлээд байгаа учраас ирэх долоо хоногоос ярьж, үнэ тарифыг нь өөрчилнө” гэлээ. 

                 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу