Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.06.06/ хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог санхүүжилтийн хуваарилалтыг эргэж харах хэрэгтэй байна. Санхүүжилтийн 95 хувь нь эмнэлгүүдэд, 5,3 хувь нь эмэнд зарцуулагдаж байна. Тэгэхээр тэр 95 хувийг нь хэрхэн яаж, олгож байгааг задлах хэрэгтэй. Хувийн хэвшил, улсын эмнэлэг хоёрт ижил зарчмаар үйлчилж, ижил төсөв олгож байгаа бол ачааллыг нь адилхан болгож, үнэ тарифыг нь ч эргэж харах шаардлага үүснэ.

Мөн нэгэнт энэ асуудлаа зохицуулахаар болбол нийгмийн эрүүл мэндийн чиглэлд тодорхой хувийг төсөвлөж, иргэдийг эмнэлэгт хэвтэх хэмжээний хүнд өвдөхөөс нь урьтаж ямар арга хэмжээ авч болох талаар нь судалж, зохион байгуулах хэрэгтэй. Үүн дээр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл сайн ажиллах хэрэгтэй байна. Энэ зөвлөлийн ажлыг шахаж, шаардаж, эрх үүргийг нь тодорхой тусгасан заалтуудыг хуульд тусгах гүй бол ажлаа хийхгүй байна.

Дараагийн асуудал нь, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө баталгаатай байх ёстой. Иргэдийн төрийн санд мөнгөө хадгалуулж байгаа мөнгөнд заавал хүү бодох ёстой. Ямар ч хүүгүйгээр санд хадгалж байхаар хүү бодох байдлаар банканд хадгалуулах зүйтэй.

Эрүүл мэндийн үндэсний зөвлөл энэ асуудалд анхаараад, саналаа оруулаад ирвэл бид ирэх жилийн төсвийн төсөл дээр санхүүжилтийг нь тусгаж болно. Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой ажил” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу