“Ice top” хамтлагийн зарим гишүүнийг 2022 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн байдаг. Хамтлагийн дуучин Боогий буюу С.Чулуунбаярыг яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан бөгөөд шүүх хурал өнөөдөр (2023.01.30) Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байсан юм.

Гэвч яллагдагч С.Чулуунбаярын өмгөөлөгч өвчтэй учир шинээр өмгөөлөгч авах, шинэ өмгөөлөгч хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, ирэх хоёрдугаар сарын 27-ны өдрийг хүртэл шүүх хурлыг хойшлуулж, шийдвэрлэсэн байна.