Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчид Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээн авч байна. Би хоригийг үндэслэлүүдийг гар дээрээ хүлээж аваагүй байна. Процедурын хувьд алдаа гаргасан гэж дүгнэж байгаа юм байна.

    Цахим орчинд иргэдийн эрхийг хамгаалах нь зөв гэж хүлээн авсан гэж ойлголоо. Олон нийтийн санал шүүмжийг тусгаагүй, холбогдогч талын саналыг тусгах ёстой юм байна. Миний хувьд үзэл санаа, үнэт зүйлээсээ ухраагүй.  Цахим гэмт хэрэг 3.8 дахин өсөж 18 тэрбум төгрөгийн хохирол нэг жилийн дотор учирсан гэсэн тоон үзүүлэлт бий. Энэ хохирогчдыг, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн эхний алхам бол энэ хууль байсан. Цахим орчинд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажлыг цаашид тасралтгүй хийнэ. Цаашлаад цахим орчинд бид иргэдийн эрхийг хамгаалах талаар ажиллаж ёстой. Нөлөөллийн аяныг бид хэрэгжүүлэх, эрх зүйн орчин бий. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлэн зохион байгуулна. Энэ хуулийн үзэл баритлалыг 2016 онд батласан юм билээ. Их хурлын хэд хэдэн гишүүн хууль санаачилсөн юм билээ. Ингээд ЦХХХ-ны яамтай болсон гээд хуулийн төслүүдийг нэгтгэсэн” гэв.