2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр /2023.01.30/ иргэдийн дансанд шилжүүлнэ гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олголтыг олгох журам“-д тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард олгохоор заасан байдаг. Энэ дагуу өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ гэж байсан боловч амжаагүй байна. 

Тиймээс буцаан олголтыг өнөөдрийн дотор иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ удаад 1,124,147 иргэнд 75.3 тэрбум төгрөгийг буцаан олгохоор байна.