Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллого 2023 оны гуравдугаар сарын 03-ний өдрөөс улс орон даяар эхэлсэн билээ. Улсын хэмжээнд нийт 1,264,542 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдахаас 2023.05.31-ний өдрийн байдлаар 1,087,255 тээврийн хэрэгсэл буюу 85,98% нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаад байна.

Тодруулбал,

  • 846,174 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан,
  • 174856 тээврийн хэрэгсэл бүртгэлийн сангаас хасагдсан,
  • 150,647 тээврийн хэрэгсэл 5-аас дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй шалтгаанаар хасагдсан,
  • 13,740 тээврийн хэрэгсэл өмчлөгчийн хүсэлтээр хасагдсан,
  • 10,469 тээврийн хэрэгсэл түр журмын хүрээнд хасуулах хүсэлт өгсөн,
  • 64,078 тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчтэй холбогдож учир байдлыг тодруулсан,
  • 2,145 тээврийн хэрэгсэл нотариатын гэрээ хийсэн боловч бүртгэлийн байгууллага дээр өмчлөгчийн бүртгэл /шилжилт хөдөлгөөн/ хийгдээгүй байна.
Шинэчилсэн бүртгэл 2023 оны 6-р сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ. Жолооч та, дээрх хугацаанд амжиж хүсэлтээ илгээж, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогодоо идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна. Шинэчилсэн бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг, АТҮТ-ын лавлах утас: 1900-1234

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу