Засгийн газрын өнөөдрийн /2023.06.07/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газар 340-р тогтоолыг гаргасан. Мөн өнгөрсөн онд төрийн өмчит компаниудын тоог цөөлөх, зарим компаниудыг олон нийтийн хараа хяналтад шилжүүлэх тогтоолыг гаргаж, УИХ-аар батлуулсан. Үүний хүрээнд олон төрийн өмчит компанийг нээлттэй болгох ажлыг хийж байна.

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК болон 21 аймаг дахь АЗЗА ТӨХК-ийг IPO гаргах ажлыг эрчимжүүлж байгаа. Энэ хүрээнд 20 аймагт үйл ажиллагаа явуулж буй АЗЗА ТӨХК-ийг нэгтгэхээр боллоо.

Учир нь эдгээр АЗЗА ТӨХК-ууд тус бүрдээ 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Ингээд тус бүрт нь IPO гаргахаар  сонирхож, хөрөнгө оруулалт хийх хүн тун ховор байна гэсэн судалгааг гаргасан. Тиймээс нэгтгэж, 38 тэрбумын үнэлгээтэй нэг компани болгож, IPO гаргахаар болсон.

Нөгөө талаас, засаглалыг сайжруулж, үр ашигтай ажиллах боломжийг ч мөн бүрдүүлнэ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу