Манай улс энэ оны эхний 5 сарын дүнгээр экспортод 6305.8 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 54.4 хувиар өсжээ.Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 5492.4 сая ам.доллар буюу 87.1 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 297.2 сая ам.доллар буюу 4.7 хувь, ургамлын гаралтай бүтээгдэхүүн 127.6 сая ам. доллар буюу 2 хувийг эзэлж, эдгээр нь нийт экспортын дүнгийн 93.8 хувийг бүрдүүлжээ.Энэ оны эхний 5 сард экспортолсон хар тугалганы хүдэр, баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, түүхий нефтийг 100, зэсийн баяжмалын 99.9, чулуун нүүрсний 98.5 хувийг БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 47.3, ямааны самнасан ноолуурын 76.1 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 99.9 хувийг БНХАУ-д экспортолсон байна. Дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 81.1 хувийг эзэлснийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу