Монголын Арчилсан холбоог үүсгэн байгуулагчдын нэг Д.Баасан ламын эхнэр Д.Алтанцэцэг, охин Б.Эрдэнэзул нарт холбогдох тагнуулын хэргийг шүүх хурал өнгөрөгч 2022 оны аравдугаар сард болж,  тэдэнд найман жилийн хорих ял оноосон билээ. Тэгвэл тэдний давж заалдах шатны хурал өнөөдөр /2023.06.07/ болж, хорих ялыг нь хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул, Бао Гуо Жун нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг  хянан хэлэлцээд Д.Алтанцэцэг, Б.Эрдэнэзул нарт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 8 жил хорих ял, Бао Гуо Жунд Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Сануулахад, тэднийг БНХАУ-ын тагнуулын албаны ажилтан Бао Гуо Жунтай хамтран ажилласан гэх үндэслэлээр ийн ял оноосон билээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу