Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд гурван давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу зургадугаар сарын 7-ны өдрийн 09:39 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А/38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ өөрийн хүүхэд болох Т тэврэн цонхоор үсрэх гэж байсныг 24 минут ажиллаж аюулгүй болгон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу