2023 оны улсын төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өнөөдөр /2023.06.08/ Засгийн газраас УИХ-д өргөн барилаа.

Энэ талаар төсвийн тодотголын төслийг өргөн барьсан Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл хүргэж байна.

Тэтгэврийг хэрхэн нэмэх талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Засгийн газар 2014 оноос хойш итгэлцүүрийг шинэчлэн батлаагүй. Тэтгэвэр тооцсон үеийн цалин хөлсийг ойр ойрхон тухайн үеийн цалин хөлстэй дүйцүүлж яваагүй гэсэн үг. Үүнээс нь болоод зөрүү тооцоход хүндрэлтэй зүйлс гарч байна. Тиймээс итгэлцүүрийг жил бүр Засгийн газраас шинэчлэх талаар Нийгмийн даатгалын багц хуульд тусгана. Тэтгэврийн зөрүүг арилгахад 200 орчим тэрбум төгрөг шаардагдахаар байгаа.

Өнөөдөр улсын хэмжээнд 481 мянган хүн тэтгэвэр авч байна. Тэтгэврийн зөрүүгээр 165 мянган орчмынх нь тэтгэвэр нэмэгдэнэ. 

Ямар хүмүүсийнх нэмэгдэхгүй байгаа вэ гэхээр, 161 мянган орчим хүний цалин, тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй байна. Архивд мэдээлэл нь байхгүй гэсэн үг. Мөн сайн дураараа, бага хэмжээгээр НДШ төлж байсан иргэдийн тэтгэвэр бага байна.

2012 онд Ажилласан  жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөх тооцох тухай хууль батлагдаж байсан. Энэ хуулиар хүмүүс НДШ-ээ нөхөж төлөөд тэтгэвэр авах боломж бүрдсэн. Үүний хүрээнд 608 мянган хүн НДШ-ээ нөхөн төлсөн. Энэ хүрээнд тухайн үедээ 38 тэрбум төгрөг төлсөн ч одоо бараг 2 их наяд төгрөгийг аль хэдийн тэтгэвэр болгоод авчихсан. Нөхөн төлөх ийм хууль гаргах нь Нийгмийн даатгалын санд сөрөг нөлөөл үзүүлж байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу